Life

Нойргүйдэл сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг  

Sleep Medicine Clinics-д хэвлэгдсэн судалгаагаар зам тээврийн ослын шалтгааны 21 хувийг нойр дутмаг үедээ замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол эзэлж байна. Дутуу нойртой байх нь хүний бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Дутуу нойр нь богино хугацаандаа ядрах, төвлөрөл муудах зэрэг асуудал үүсгэхээс гадна урт хугацаандаа ноцтой эрүүл мэндийн асуудалд хүргэдэг. 

Бие махбодод үзүүлэх нөлөө 

Биеийн дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг. Цаашлаад цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, зүрх судасны бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Мөн өлсгөлөнг зохицуулдаг гормонууд (грелин ба лептин) алдагддаг тул хоол идэх дуршил ихсэж,  илчлэг ихтэй хоол идэх магадлал нэмэгддэг. Цусан дахь сахрын түвшнийг тогтворгүй болгож, чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Нойргүйдэх нь арьсны нөхөн төлжилтөд нөлөөлж, үрчлээс үүсэх, арьс хуурайших шалтгаан болдог.

Сэтгэцийн нөлөө

Нойр дутуу үед бидний анхаарал суларч, нэг зүйл дээр төвлөрөхөд хэцүү болдог.  Нойрны дутагдал нь стресс даамжрах, сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин нэмэгдэхэд хүргэдэг. Сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх шалтгаан болдог. 

Нойр бол биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хадгалах, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал хүчин зүйл юм. Сайн унтаж амарснаар хүн эрүүл, аз жаргалтай, амжилттай амьдрах үндэс суурийг тавьдаг. Тиймээс өдөр бүр тогтмол 7-9 цаг унтахыг хичээгээрэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button