Авто

Porsche Macan Electric автомашины гэрэл нь хэт тод байгаа тул эргүүлэн татахаар болжээ

Цахилгаан Porsche Macan загвар АНУ-д худалдаанд гараад хоёр сар болж байгаа бөгөөд түүнийг эргүүлэн татсан байна. Аз болоход, сэлбэг хэрэгслийн асуудал биш бөгөөд буцан нийлүүлэхэд саадгүй гэв.

Гэсэн хэдий ч энэ нь программ хангамжтай холбоотой асуудал тул эзэмшигчид нь үйлчилгээний төв рүү очиж асуудлыг шийдэх шаардлагатай хэвээр үлджээ. Учир нь гэрлүүд хэт хурц гэрэлтэй тул дүрэмд нийцүүлэн гэрлийн хяналтын программ хангамжийг дахин програмчлах шаардлагатай болсон байна. Иймээс эргүүлэн татахаас өөр замгүй болжээ.

Үндэсний Хурдны Замын Аюулгүй Байдлын Захиргааны (NHTSA) мэдээлснээр Macan Electric-ийн зарим загваруудын холын гэрлүүд нь зохих ёсоор тохируулагдаагүй бөгөөд хэт тод гэрэлтдэг тул ирж буй жолооч нарын харагдах байдлыг бууруулж, улмаар осолдох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Программ хангамжийн өгөгдлийн багцын алдааны улмаас нөлөөлөлд өртсөн автомашинуудыг үйлдвэрээс нь Европын Эдийн засгийн Комисс (ECE)-ийн техникийн үзүүлэлтийн дагуу программчилсан бол АНУ-д зориулагдсан автомашинууд Холбооны Моторт Тээврийн Аюулгүй байдлын Стандартын (FMVSS) шаардлагад нийцсэн байх шаардлагатай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button