Dr.Martens-ийн талаарх сонирхолтой 10 баримт
Доктор Мартенс нь ажлын хувцаснаас гараагаа эхэлж, загварын бэлгэ тэмдэг болсон брэнд билээ. Хэв маяг, өвөрмөц шар оёдол, бат бөх хийцээрээ алдартай бөгөөд анхандаа тав тух, уян хатан байдлыг эрэлхийлсэн ажилчдад зориулан бүтээжээ. Тэгвэл энэхүү урт удаан хугацааны түүхтэй брэндийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. 1959 онд Британийн гутал үйлдвэрлэгч R. Griggs Group Ltd нь Их Британид гутал үйлдвэрлэх эрхийг олж авснаар нэрээ Доктор Мартенс болгон өөрчилж өвөрмөц шар оёдол, ховилтой ултай болгожээ.
2. Анхны үйлдвэрлэсэн загвар нь 1460 гэгддэг Dr. Martens 1960 оны 4-р сарын 1-нд үйлдвэрлэгдсэн. “1460” загварын дугаар нь үүнтэй холбоотой юм.
3. Английн үйлдвэрийн ажилчид болон шууданчдын дунд анх алдаршсан Доктор Мартенсийн гутал нь 1970-1980-аад оны үед скинхед, панк, гот зэрэг төрөл бүрийн урсгалын хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх бэлгэдэл болсон юм.
4. Амьтанд ээлтэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Доктор Мартенс 2011 онд уламжлалт арьс ширний өнгө үзэмжийг хуулбарласан синтетик материал бүхий веган бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.
5. Анхны үйлдвэр нь Английн Нортхэмптоншир мужийн Волластон хотод байрладаг. Харин одоо Доктор Мартенс дэлхийн олон мянган үнэнч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд Хятад, Вьетнам, Лаос, Тайланд зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
6. Үнэнч хэрэглэгч Брайан Уокерт 243 ширхэг хос Доктор Мартенс бий.
7. Хамгийн анх энэхүү гутлыг өмссөн олны танил хүн бол “THE WHO” хамтлагийн гитарчин Пит Тауншэнд байсан юм. Энэ нь тус брэндийн нэр хүнд өсөхөд ихээхэн эергээр нөлөөлсөн.
8. Доктор Мартенс 2000-аад оны эхээр уналтад орсныхоо дараа нэр хүнд нь дахин сэргэж, борлуулалт нь дээд амжилтад хүрсэн. 2021 оны 3-р сараас 2022 оны 3-р сарын хооронд тус компани 14.1 сая хос борлуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
9. 2021 оны 1-р сард Доктор Мартенс Лондоны хөрөнгийн бирж дээр “DOCS” тэмдэгтийн дор хувьцаагаа гаргасан нь компанийн түүхэн дэх чухал үйл явдал болсон юм.
10. Доктор Мартенс нь байгаль орчин экологийн асуудлуудтай уялдуулан, бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацааг уртасгахын тулд дахин боловсруулсан материалыг савлагаанд ашиглах, засвар үйлчилгээ үзүүлэх зэрэг тогтвортой байдлын шинэлэг зүйлсийг санаачилсан байна.