EDU
Энэ сарын 5-нд 2024 оны өвлийн Элсэлтийн шалгалт эхэлнэ
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оролцуулахгүй. “Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчид “Суудлын хуваарь”-аа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах боломжтой. Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Үүнд:
• Бүртгэлийн хуудас
• Суудлын хуваарь
• Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
• Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэрэг багтана.