Путин Трампыг магтаж, Орос улс хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Дональд Трампыг АНУ-ын сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, зэвсэгт этгээд түүний амийг хөнөөх гэж оролдох үед эр зориг гаргасанд нь магтаж, Москва Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.
Трамп ялалт байгуулснаас хойш анх удаа олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ Путин долдугаар сард Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр үг хэлж байхад нь түүнийг алах оролдлого хийх үеэрээ жинхэнэ эр хүн шиг аашилсан гэж хэлсэн.
“Миний бодлоор тэр үнэхээр зөв, зоригтой, жинхэнэ эр хүн шиг аашилсан” гэж Путин Оросын Хар тэнгисийн Сочи дахь “Валдай” хэлэлцүүлгийн клубт хэлэв. Энэ завшааныг ашиглан түүнийг сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.”
Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр Украин болон Оростой харилцаагаа сэргээх талаар хэлсэн үг анхаарал татаж чадсан гэж Путин хэлэв.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэрвээ сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайвныг тогтоож чадна гэж мэдэгдсэн ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европ дахь хамгийн том хуурай замын дайныг хэрхэн зогсоох талаар багахан мэдээлэл өгсөн байна.
Хэрвээ Трамп уулзалт хийхийг санал болгохоор залгавал яах вэ гэж асуухад Путин хэрэв Трампын засаг захиргаа үүнийг хүсч байвал харилцаагаа сэргээхэд бэлэн гэдгээ хэлж, Трамптай ярилцахад бэлэн байна гэжээ.