Технологи

Ажилчдынхаа 10 хувийг роботоор орлуулсан Өмнөд Солонгос

“World Robotics 2024” байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар БНСУ-д 10,000 ажилтанд 1102 робот ногдож байгаа гэнэ. Робот ажилчдын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд 10,000 ажилтанд 770 робот ногдож байгаагаараа Сингапур удаалж байна.

Олон улсын роботын холбооны (IFR) танилцуулсан тайланд Өмнөд Солонгост 2018 оноос хойш ажилтан роботын тоо жил бүр дунджаар 5 хувиар нэмэгдсэн байна.

Энэ нь Солонгосын Засгийн газраас робот үйлдвэрлэлийн салбарт оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүн бөгөөд энэ нь төрөлт багатайгаас үүдэн хөдөлмөрийн насны хүн амын хумигдах асуудлыг шийдвэрлэх арга зам гэж үзэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button