Авто

Зүүн Өмнөд Азийн авто зах зээлд БНХАУ-ын компаниуд хүчээ авч байна

Тайланд, Сингапурт Японы автомашин үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувь 50 хувиас 35 хувь болж буурчээ.

Дэлхийн авто зах зээлд БНХАУ-ын брэндүүд улам эрчээ авч, харин дийлдэшгүй гэгддэг байсан Японы үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хувиа алдсаар байна. Тухайлбал: Дэлхийн автомашины хамгийн том зах зээл БНХАУ-д дотоодын компаниуд шинэ цахилгаан загваруудаараа бүрэн ноёрхож, Японы компаниудын хувьд тус зах зээлд оршин тогтнохын төлөө тэмцэж байгаа гэхэд болохоор байгаа юм.

Мөн БНХАУ “Toyota Motor”, “Honda Motor”, “Mitsubishi Motors” зэрэг алдартай компаниудын давамгайлдаг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хурдтай тэлж байна.

“Bloomberg”-ийн шинжилгээгээр Японы автомашин үйлдвэрлэгчид 2019-2024 оны хооронд БНХАУ, Сингапур, Тайланд, Малайз, Индонезын зах зээлд эзлэх хувиа бусад авто үйлдвэрлэгчидтэй харьцуулахад хамгийн өндөр дүнгээр алдсан байна.

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжих шилжилт нь харьцангуй удаан байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна

Холбоотой мэдээнүүд

Back to top button