Роботакси үйлчилгээ эрчийг авч байна
Дэлхий дахинд робот таксины үйлчилгээг эрхэлж буй хоёр компани бий. “Alphabet”-ийн “Waymo” АНУ-ын Финикс, Сан Франциско, Лос Анжелес зэрэг хотод долоо хоног тутамд 150 мянга гаруй хүнд үйлчилж байна. Цаашлаад үйл ажиллагаагаа Техасын Остинд тэлэхээр ажиллаж байгаа аж.
Үүний зэрэгцээ “Baidu” компани Ази тивд буюу БНХАУ-ын Ухань хотод анх удаа робот такси үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Тус компани робот такси үйлчилгээгээ Бээжин, Чунчин, Шэньжэнь хотод нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн “Pony.ai” болон “WeRide” компани Бээжин, Гуанжоу хотод үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна.
Робот такси үйлчилгээний салбар өндөр хүлээлттэй байсан ч одоо л эрчээ авч эхэлж байгааг “BloombergNEF” мэдээллээ. Тодруулбал: “Waymo” аравдугаар сард 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт босгожээ.
Харин “General Motors” компани “Cruise” үйлчилгээгээ ирэх оноос нэвтрүүлэхээр байгаа бол “Tesla” жолоочгүй “Cybercab” үйлчилгээгээ 2027 оноос олон нийтэд танилцуулна. Түүнчлэн “Weride”, “Pony.ai” компани үйл ажиллагаагаа ирэх оноос эхлэхээр зарлаад байгаа юм.