Coca-Cola хиймэл оюун ухаанаар хийсэн сурталчилгааны талаар маргаан үүсгэв
Coca-Cola нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн Зул сарын баярын сурталчилгааны видео бичлэгийг хэрэглэгчид “сэтгэлгүй” бөгөөд “ямар ч бодит бүтээлч чанаргүй” гэж нэрлээд байгаа нь олны шүүмжлэлд өртөж байна.
Хиймэл оюун ухаанаар хийсэн видеонд цастай гудамжаар явж буй том улаан кока кола ачааны машинуудаас авахуулаад ороолт, сүлжмэл малгай, амьтад дүрслэгдсэн байна. Энэхүү видео нь 1995 онд гаргасан “Баярын өдрүүд ирж байна” хэмээх реклам сурталчилгаанд хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан хэдий ч хиймэл оюун ухаанаар хийсэн нь бүхнийг талаар болгожээ.
Forbes-ийн мэдээлснээр уг видеог хиймэл оюун ухааны гурван студи буюу Secret Level, Silverside AI, Wild Card гэсэн дөрвөн өөр төрлийн хиймэл оюун ухааны загвар ашиглан бүтээсэн байна. Silverside AI-ийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Крис Барбер X дээр хариу бичихдээ AI студиуд тус бүр зар сурталчилгааны өөр хувилбарыг бүтээсэн бөгөөд Silverside AI-д хамаарахгүй гэж бичжээ.
Олон уран бүтээлчид болон мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг уран бүтээлд ашиглахаас татгалзаж, AI нь хүний хийх ажлийг орлож, мөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн загвар өмсөгчдийг зохих нөхөн төлбөргүйгээр салбарын зах зээлд ашиглаж байна хэмээн маргажээ.
Coca-Cola-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Кока-Кола компани нь олон арван жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт баярын уур амьсгалтай кино, үйл явдал, жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаануудад тусгаж ирсэн урт түүхийг тэмдэглэж ирсэн. Бид үргэлж шинэ арга замыг эрэлхийлсээр байна. хэрэглэгчидтэй холбогдож, янз бүрийн арга барилыг туршиж үзэхийн тулд бид энэ жил хамтын ажиллагаа болон хиймэл хиймэл оюун ухааны хүчээр зар сурталчилгаа бүтээсэн. Coca-Cola нь хүний бүтээлч, технологийн огтлолцол дээр хамгийн өндөр түвшний ажлыг бүтээхийн төлөө үргэлж зүтгэсээр байх болно” гэв.
Энэ нь Coca-Cola маркетингийн стратеги, хөтөлбөртөө хиймэл оюун ухааны технологийг ашигласан анхны тохиолдол биш юм. 2023 оны 3-р сард Coca-Cola OpenAI-тай хамтран хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны сурталчилгааны нэг болох “Шилдэг бүтээл” нэртэй видио нь урлагийн музейн уран зураг барималууд амьд болж нэг шил кока-колагийн эргэн тойронд урсан өнгөрч байгааг харуулсан сурталчилгааны нэг болжээ.