НАСА Гринландын мөсөн дороос цөмийн пуужингийн цогцолбор олжээ
Гринландын хойд туйлын мөсөн бүрхүүлд судалгаа хийж байсан НАСА-гийн эрдэмтэд Хүйтэн дайны үед АНУ-ын армийн барьсан “мөсөн доорх хот”-ийг олжээ.
2024 оны 4-р сард шинжлэх ухааны нислэг хийх үеэр НАСА-гийн Gulfstream III онгоц мөсөн бүрхүүлийн гүн болон түүний доорх үндсэн чулуулгийн давхаргын зураглал хийж Гринландын мөсөн бүрхүүлийн дээгүүр нисжээ. Эдгээр зургууд нь мөсөн бүрхүүлд шууд сийлсэн хэд хэдэн хонгилоос бүрдсэн Хүйтэн дайны үеийн АНУ-ын цэргийн бааз болох Camp Century-ийн дүр төрхийг харуулжээ.
Энэхүү орхигдсон “нууц хот” нь дунд тусгалын баллистик пуужин (IRBMs)-д ашиглаж 4023 км зайг туулан байндаа тусах зориулалттай байв.Мөн НАСА-ийн мэдээллээр “Iceworm” гэх дайны нууц төсөл байсныг илрүүлжээ.
Шуудуунууд нь “Iceman” гэгддэг өөрчилсөн Minuteman IRBM пуужинд зориулагдсан бөгөөд мөсөн бүрхүүлээр хөөрөх дарамтыг тэсвэрлэх чадвартай байв. Iceworm төслийг эцэст нь Camp Century-тай хамт цуцалж орхисон боловч НАСА-ийн судалгаагаар дахин нээн илрүүлжээ.
Одоохондоо Camp Century нь бидний цаг уурын өөрчлөлт Гринландын мөсөн бүрхүүл хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд хэмжиж дохиолол болж өгдөг. “Мөсний зузааны талаар нарийвчилсан мэдлэггүйгээр мөсөн бүрхүүлүүд хурдацтай дулаарч далай тэнгис, агаар мандалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг мэдэх боломжтой бөгөөд энэ нь далайн түвшний өсөлтийн хурдыг төлөвлөх чадварыг бий болгож байна” гэж НАСА-гийн мэдэгдэлд JPL криосферийн эрдэмтэн Алекс Гарднер хэлэв.