2025 оны Audi RS E-Tron GT илүү хүчирхэг болон эргэн ирнэ
Шинэчлэгдсэн Audi E-Tron GT-ийг өмнөх загвараас 20,000 доллароор илүү үнэтэй АНУ-д худалдаанд гарахаар боллоо.
RS E-Tron GT нь 912 морины хүчин чадалтай бөгөөд 2.6 секундэд 100км/ц хүртэлх хурдыг авдаг юм.
Үндсэн S E-Tron GT нь гарч байгаа RS загвараас илүү их хүчтэй гэдгээрээ ялгарч байна.
Audi өөрийн хамгийн спортлог EV автомашин болох E-Tron GT седандаа 2025 оны шинэчлэгдсэн Porsche Taycan-тай ижил төстэй шинэчлэлтүүдийг хийжээ.
АНУ-д борлуулагдах E-Tron GT загвар нь анхны түвшний Sedan загвараас бүрдэж байгаа бөгөөд энэ нь өмнөхөөсөө 125,500 доллар буюу 19,000 долларын илүүтэй бөгөөд очих газрын нэмэлт төлбөр нь 1,295 доллар юм.
Шилдэг RS E-Tron GT нь зөвхөн 912 морины хүчтэй Performance загвараар АНУ-д худалдаалагдаж байгаа бөгөөд 2.6 секундийн спринт хурдтай. Энэ нь Аудигийн хамгийн хүчирхэг, хамгийн хурдан хурдатгалтай үйлдвэрлэл болж байна. Үнийн хувьд 167,000 доллар буюу хуучин RS-ээс бараг 20,000 доллароор илүү үнэтэй байдаг ч 300 морины нэмэлт хүч болон бусад олон шинэчлэлтүүд үнийн дүнг тодорхой хэмжээгээр өсгөжээ.
Мөн 50 кВт-ын хүчийг нэмэгдүүлснээр цэнэглэх нь илүү хурдан болж, 800 вольтын платформын ачаар машины хамгийн дээд цэнэглэх хүчийг 320 кВт хүртэл авчирсан байна. Ингэснээр 10-80%-ийн хурдан цэнэглэлтийг 18 минутын дотор “хамгийн тохиромжтой нөхцөлд” хийдэг гэж Audi компани мэдэгдлээ.
Тиймээс E-Tron GT болон Porsche Taycan хоёулаа ижил үндсэн платформтой боловч сүүлийнх нь жолоодоход илүү сонирхолтой. Ауди компани 2025 оны E-Tron GT-ийн жолоодлогын үйлдлийн функцэд илүү анхаарч спорт загварыг алдагдуулахгүй тав тухыг мэдрүүлэхийг зорьсон байна. Мөн гаднах хэлбэрийн хувьд салхи зүсэгч систем суурилуулалт байгаа бөгөөд шинэ систем суурилуулах нь машин үйлдвэрлэгчдийн хувьд тусгай ур чадвар шаардсан гэжээ.