Хүйтэн усанд орохын ашиг тус
Хүйтэн шүршүүр гэдэг тийм ч сайхан санаа шиг санагдахгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч энэ нь маш олон төрлийн ашиг тустай юм. Өөрөөр хүйтний эмчилгээ гэхэд ч хилсдэхгүй байх. Энэ нь бие махбод болон сэтгэлзүйн маш энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээ болдог аж. Өвлийн улиралд харзны усанд орох нь хүйтний эмчилгээний нэгэн төрөл юм.
Хүйтэн ус эсвэл мөстэй усанд орох нь зүрх судасны систем болон дотоод шүүрлийн системд (бие дэх гормоны үйлдвэрлэлийг зохицуулдаг) эрүүл мэндэд маш их ач тустай, мөн эерэг нөлөө үзүүлдэг байна.
Сэтгэлийн хямралын шинж тэмдгүүдтэй тэмцэхэд тусалдаг
Бие хүйтэн усанд өртөх үед бидний тархи эндорфин ялгаруулдаг. Энэ нь тархины эрүүл хөгжлийг дэмжиж, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж чадна. Гэсэн хэдий ч хүйтэн ус сэтгэлийн хямралыг эмчилдэг болохыг батлахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна.
Үрэвсэл, хавдрыг багасгах
Хүйтэн усанд орох нь үрэвслийн эсрэг биомаркеруудын түвшин нэмэгдүүлдэг. Энэ нь үрэвслийг багасгаж, халдвараас сэргийлэхэд тусалдаг аж.
Үе мөч, булчингийн архаг өвдөлтийг багасгах
Хүйтэн усанд орох үед энэ нь бидний стрессийн гормоныг ихэсгэж, өвдөх мэдрэмжийг бууруулдаг. Хүйтэн усанд орох нь тархин дах цусны урсгалыг бууруулж, бидний ухамсрын түвшин өөрчилж, анхаарал сарниулж, өвдөлт бага мэдрүүлдэг аж.
Дархлаа дэмждэг
Богино хугацаанд ч гэсэн хүйтэн шүршүүрт орох үед бидний мэдэрдэг стрессийн хариу үйлдэл нь дархлааны системд ихээхэн нөлөөлдөг аж. Хүйтэн усанд сэлэхээр очсон хүмүүсийн цусны цагаан эсийн тоо ихэссэн нь дархлааны систем стресст дасан зохицож байгаагийн шинж юм. Хүйтэн усанд орох нь амьсгалын замын халдварыг 40%-аар бууруулдаг байна.
Бодисын солилцоог сайжруулах
Хүйтэн шүршүүр нь бидний бодисын солилцоог сайжруулахад тусалдаг. Хүйтэн уснаас үүдэлтэй дулааны стресс нь бидний бодисын солилцоог нэмэгдүүлэх, цусан дахь глюкоз, өөхний молекулуудыг задлахад эрчим хүч, дулааныг бий болгодог байна.
Нүхжилт багасгаж, батга арилгахад тусална
Арьсны эрүүл мэндэд үзүүлэх бусад ашиг тус нь арьсны судас нарийсаж, арьсны нүхжилт түр зуур багасах, цусны эргэлт сайжирсны үр дүнд арьс эрүүл гэрэлтэх болно.
Эрүүл мэндийг бүхэлд нь сайжруулах
Хүйтэн шүршүүр нь таны ерөнхий эрүүл мэндэд олон талаар тустай. Зүрх судасны болон бодисын солилцооны эрсдэлт хүчин зүйлс, зүрхний архаг бодисын солилцооны өвчний эрсдэл (зүрх судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин гэх мэт), стрессийн гормонууд, сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг сайжруулдаг аж.