Монголын шилдэг жүдочид халз барилдана
Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн сард дотоодын чансаа тогтоох “Сенсей кап” тэмцээнийг зохион байгуулсан билээ.
Тэгвэл уг тэмцээнээс шалгарсан жин тус бүрийн шилдэг зургаан жүдочийн халз барилдаан энэ сарын 30-нд “UG Arena”-д болох гэж байна. 100 сая төгрөгийн шагналын сантай “Жүдо топ-6” тэмцээн нь жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин тойргоор барилдаж, ялагч тодрох юм.
Гол зорилго нь тэмцээнийг цувралаар тогтмол зохион байгуулах, дотоодын өрсөлдөөнийг сайжруулах, дотоодын чансааны оноо олгох, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэхэд оршиж байгаа ажээ.
Энэхүү тэмцээний дараа манай улсаас 20 жүдоч Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөхөөр арлын орныг зорино. Ингэснээр 2024 онд манай тамирчдын оролцох хуваарьт тэмцээнүүд албан ёсоор дуусаж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ