Их Британийн иргэн Украйны талд тулалдаж байгаад олзлогджээ
Британийн нэгэн иргэн Украины төлөө тулалдаж байгаад Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон тухай мэдээлэв.
Цахим сүлжээнд тархсан нэгэн бичлэгт цэргийн хувцас өмссөн эр өөрийгөө 22 настай Жеймс Скотт Рис Андерсон гэж тодорхойлж, өмнө нь Их Британийн армид алба хааж байсан гэнэ.
Оросын төрийн мэдээллийн агентлаг “Их Британийн хөлсний цэрэг” Курскийн бүс нутагт Украйн наймдугаар сард гэнэтийн дайралт хийснээс улбаалан нэг хэсэг нь олзлогджээ.
Гадаад хэргийн яамнаас “Их Британи эрийг саатуулсан тухай мэдээлсний дараа түүний гэр бүлд дэмжлэг үзүүлж байна” гэж мэдэгдэв.
Франц болон Их Британи улсууд өмнөх долоо хоногт байр сууриа илэрхийлж зэвсгийн тусламж хөнгөлттэй үзүүлж Украйн улсыг бүрэн дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэд цэргийн хүчний нөөц явуулахгүй гэсэн ч ОХУ тэдний баримталж буй бодлогыг харан өөрсдийн барьцаанд буй Их Британи иргэнийг зарлаж асуудлыг улам даамжруулж байна гэж шинжээчид үзэж байна.
Украйн наймдугаар сарын 6-нд Курск руу гэнэтийн дайралт хийж, 29 км хүртэл урагшилж, Оросын 1000 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг хяналтад аваад байсан хэдий ч дайн арваннэгдүгээр сард эргэн ширүүсэж Орос улс тус бүс нутагт 50 мянга орчим цэргээ байршуулж, өөрсдийн талд шилжүүлэн авчээ.
АНУ “АТАКМС”пуужингийн ашиглах зөвшөөрлийг Украйн улсад өгснөөр Путины байр суурь НАТО-ийн улсууд руу чиглэж дайнд оролцож буй бусад орны цэргүүдэд ач холбогдол өгч эхэлжээ. Хэрэв Их Британи болон Франц цэргүүд дайнд оролцож байгааг ОХУ дахин мэдсэн тохиолдолд Хойд Солонгосын цэргүүд тулааны талбарт эрчимтэй шилжин орох болно гэж Оросын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.