Итгэж болох найдвартай хиймэл оюун ухаантай болоход багагүй хугацаа шаардлагатай
Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан ярилцлагадаа одоогийн хиймэл оюун ухаан нь итгэж болохуйц бүрэн найдвартай хариултуудыг өгдөггүй гэж мэдэгдэж, хиймэл оюун ухаанд итгэх итгэлийг бий болгохын тулд илүү их тооцооллын хүч хэрэгтэйг онцлон тэмдэв. “Өнөөдөр бидний өгч байгаа хариултууд хангалттай сайн хариулт биш байна” гэж Хуан тайлбарлав. Хиймэл оюун ухаан тасралтгүй хөгжихийн хэрээр хэрэглэгчдэд эргэлзээгүй итгэж болох хариултуудыг санал болгох ёстой, гэхдээ энэ ахиц дэвшил гарахад хэдэн жил шаардлагатай байгаа гэжээ.
Хуан хэлэхдээ өнөөгийн хиймэд оюуныг ашиглахад хэлний бэрхшээл байгаа талаар дурьдан , нарийвчлал, найдвартай байдлыг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдэв.
Хуан мөн AI-ийн компаниудад тулгарч буй өргөн хүрээтэй сорилтуудыг онцлон тэмдэглэв, тэд бэлэн байгаа мэдээллийн нөөцөөс хэт хамааралтай байхгүйгээр технологийг хөгжүүлэх ёстой. Том өгөгдлийн багц дээр загваруудыг сургах нь хангалтгүй гэж тэр үзэж байгаа бөгөөд цаашид хиймэл оюун ухааны үр нөлөө, найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд илүү нарийн арга барил шаардлагатай гэж үзэж байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа хэдий ч одоогийн системүүд чанартай хариу өгөх чадваргүй хэвээр байгааг Хуан онцолж, салбарын тооцооллын чадавхийг үргэлжлүүлэн сайжруулах ёстойг дахин хэлэв. “Бид үүнийг хийх боломжтой болоход хэдэн жилийн хугацаа үлдсэн гэж би бодож байна, энэ хооронд бид тооцооллоо үргэлжлүүлэн гаргаж, боломжоо нэмэгдүүлэх ёстой” гэж тэр дүгнэв.