Бизнес

Арабика сортын кофены үнэ сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

Дэлхийд кофены үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Бразил дахь нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэнээр арабика кофены ханш сүүлийн 13 жил байгаагүй дээд түвшинд хүрлээ.

Тус улсад арабика кофены экспорт энэ ургацын улиралд хурдацтай өсөж, нөөцийг шавхаж байгаа нь ирэх оны долоодугаар сард шинэ ургац хураалтаас өмнө нийлүүлэлтийг хумьж магадгүй гэсэн болгоомжлол бий болоод байна. Арабика кофены 2025-2026 оны гарц  11 хувиар буурна гэж “StoneX”-ийн тооцоололд онцолжээ.

Австралид голчлон хэрэглэдэг тус кофены үнэ энэ онд 60 гаруй хувиар өсөж, тэргүүлэх түүхий эдүүдийн нэгт ороод байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button