АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид Трампад захидал бичиж, “урьдчилан таамаглах боломжтой”, “тогтвортой” зохицуулалт хийхийг хүсжээ.
АНУ-ын сонгуулийн дараа тус улсын автомашины салбарын шилдэг компаниуд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампад захидал бичжээ. Захидалд цахилгаан тээврийн хэрэгслийн татварын хөнгөлөлтийг хадгалж автомашины борлуулалтын зах зээлд өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх гэсэн тодорхой агуулгатай байв. Тэд илүү нарийн бөгөөд дипломат өнгө аясыг оруулж бичжээ.
Захидлыг яаралтай бичсэн нь автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, дэлхийн бусад орнууд, ялангуяа Хятадтай өрсөлдөх чадвараа хэвээр үлдээхийг хүсэж байна.Учир нь энэ онд Хятад улс цахилгаан машины борлуулалтаар АНУ-ыг давж тэргүүлэх байр суурьтай явж байна. Харин шинэ ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогоор АНУ-ын үйлдвэрлэгчид дахин тэргүүлэх зорилго тавьсан нь ойлгомжтой.