Ахуйн тасалгаанд ургуулж болох уушиганд хэрэгтэй 5 ургамал
Байгальд ургаж буй ургамал бүхэн өөрийн гэсэн ашиг тус, үүрэгтэй байдаг. Хорт шавж хорхойгоор хооллох, агаарыг цэвэршүүлэх зэрэг үүрэггүй ургамал гэж бараг л үгүй. Зарим төрлийн ургамал, цэцэг зөвхөн зэрлэг байгальд ургадаг бол зарим нь ахуй, тасалгааны нөхцөлд ч ургах боломжтой байдаг. Харин тухайн ахуй, тасалгааны нөхцөлд ургаж байгаа ургамал, цэцгийг тууштай зөв арчлах нь хамгийн чухал. Хэрэв та ахуй, тасалгааны нөхцөлд ургамал болон цэцэг тарихаар төлөвлөж байгаа бол эрүүл мэнд, тэр дундаа агаарыг цэвэршүүлдэг ургамлуудыг танилцуулъя.
1.Алое – Алое нь арьсанд чухал нөлөө үзүүлдэг шигээ агаарыг ч бас хамгийн сайн цэвэрлэдэг ургамлын тоонд зүй ёсоор ордог. Агаар мандалд байгаа элдэв цэвэрлэгээний бодисоос ялгарсан агаарыг Алое цэвэршүүлдэг бөгөөд тухайн орчин хэт их агаарын бохирдолтой байвал цэцгэн дээр бор толбо үүсдэг.
2. Хедера хеликс – Энэхүү ургамал нь агаарыг цэвэршүүлэхдээ хамгийн сайн хэмээн НАСА-аас мэдэгдсэн байлаг. Бидний төдийлөн сайн мэддэггүй формальдегид гэх хорт бодисыг өөртөө шингээж авдаг гэдгээрээ онцлог. Ургаж буй орчинтойгоо дасан зохицохдоо амархан төдийгүй энгийн температурт хурдан ургадаг аж.
3. Роббер мод – Агаарыг мөн л сайн цэвэрлэдэг ургамал . Тарьж ургуулахад хялбар бөгөөд аль болох сэрүүн нөхцөлд сайн ургадаг.
4. Аалзан ургамал – Энэхүү аалз мэт ургамал нь агаарыг сайн цэвэршүүлэхээс гадна Бензол, формальдегид, нүүрстөрөгчийн дан исэл болон ксилол зэрэг хорт бодисуудыг өөртөө шингээдэг ач тустай ургамал юм. Олон айлууд энэ цэцгийг тарьсан байдаг. Арчилгаа бага шаарддаг.
5. Могойн ургамал –Энэхүү ургамлыг ургуулахад нар болон ус шаардлагагүй. Унтлагын өрөөнийхөө буланд тавихад тохиромжтой цэцэг юм. Учир нь шөнийн цагаар агаарыг цэвэршүүлдэг.