Урлаг

Америкийн “FAST FASHION”-ыг эзэрхэх Хятад брэндүүд 

АНУ-ын Бостон хотоос гараагаа эхэлсэн Хятадын “TEMU” компани 2022 оны 9-р сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдаад хоёрхон жил болсон тэрээр Хятадын цахим худалдааны хамгийн том сүлжээ “Pinduoduo”-г эзэмшдэг төдийгүй дэлхий даяар 48 оронд үйл ажиллагаагаа явуулж 250 сая хэрэглэгчтэй болжээ. Уг амжилтаараа Temu нь Amazon-ны араас бичигдэж байна. Хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд бараа нийлүүлдэг тэрээр зар сурталчилгаандаа өдөр бүр 10 сая долларыг зарцуулдаг аж.  

2023 оны байдлаар Temu 10 тэрбум ам.долларын борлуулалт хийсний 1.7 тэрбумыг зөвхөн зар сурталчилгаанд зарцуулсан бол 2024 онд 3 тэрбум болж өсөх төлөвтэй байгаа юм. 

Хямд үнээр хэрэглэгчдэд үйлчилдэг өөр нэг компани бол Хятадын “SHEIN” юм. Тэрээр гайхамшигт амжилтуудыг Америкт төдийгүй олон улсад тогтоож чадсан. Тэдний амжилтын нууц нь олон тооны үйлдвэрлэл бөгөөд 2022 онд хийгдсэн судалгаагаар Дэлхийн Fast fashion-ны 50 хувийг Shein бүрдүүлж байсан юм. 

2023 оны судалгаагаар Америкийн алдарт Fast fashion брэндүүд болох Zara, H&M нийт  63,000 төрлийн бараатай байхад Shein 1.5 сая төрлийн бараатай байжээ. Үүнээс улбаалан Bank of America-аас “Загварын хамгийн том өрсөлдөгч” гэх цолыг хүртэж байсан. Энэ бүхнээс үзэхэд Хятад улс Америкийн “FAST FASHION”-ийг эзэрхэж байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button