Уран сайхны дүрслэлээс сэдэвлэсэн “Баялаг” загварын коллекц
Орчин үеийн уран бүтээлч Жианна Каравагийн “Төлөөлөл-Аналоги” үзэсгэлэнгээс сэдэвлэсэн “Баялаг” нэрт загварын коллекцыг онцолж байна.
Уран бүтээлч Жианна Каравагийн “Төлөөлөл-Аналоги” үзэсгэлэнд блок чулуу, тунгалаг бөмбөлөг, үнэт хатгамалтай хөшиг, хөнгөн цагаан, тальк нунтаг, далдуу модны навч зэргийг ашиглан сэтгэл хөдлөлийн нөлөөллийг гүн гүнзгий ба хөнгөн, гэрэл болон сүүдрээр илэрхийлсэн байдаг. Тус үзэсгэлэнгээс иш татсан “Баялаг” сэдэвт коллекц нь Италийн MAX MARA брендийн 2025 оны коллекц юм. Коллекцод уран бүтээлч Жианна Каравагийн гоо зүйн мэдрэмжийг шингээж урласан өөр өөр дүрслэл бүхий шугам, өнгө, хээтэй даашинз, цамц, өмд багтжээ. Орчин үеийн төлөөлөл бүхий уран бүтээлчийн сэтгэлгээнээс бий болсон судал, загварлаг байдлыг илэрхийлэх атираа зэрэг нэмэлт жижиг детайлтай тансаг хувцаснууд нь биед тав тухыг мэдрүүлэхийн сацуу эмэгтэйлэг, зөөлөн шинжийг агуулсан гэдгээрээ онцлогтой. Мөн гутлын уяа, зүүлтийн металл цагариг зэрэг нь ч уран бүтээлчийн жижиг хэсгүүдийг ч багтааж чадсан гэдгийг харуулж байна.
Коллекцийн ерөнхий өнгөний хувьд зөвхөн нэг өнгөөр дагнах бус харин байгалийн мэт тоостой гэхээр завсрын өнгөнүүд давамгайлж байна. Цайвар ногооноос ойн ногоон болж, цаашлаад хар өнгө болж хувирах гэх мэт өвөрмөц хэв маягийг агуулсан нь байгалийн жинхэнэ төрхийг илэрхийлжээ.