Жүжигчин Сон Жэ Римийн нас барахаасаа өмнө нийтэлсэн “нууцлаг” бичлэг олны анхаарлыг татав
Өмнөд Солонгосын жүжигчин Сон Жэ Римийн нас барахаасаа өмнө инстаграм хуудаснаа нийтэлсэн “нууцлаг” бичлэг олны анхаарлыг татав. “Нарыг тэвэрсэн сар” киногоороо алдартай Өмнөд Солонгосын жүжигчин Сон Жэ Рим 11 сарын 12-нд 39 насандаа харамсалтайгаар таалал төгссөн. Түүний үхлийн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд цагдаагийн албаныхан мөрдөн шалгалтын үйл явцын үр дүнд ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй байгаа хэмээн мэдэгджээ.
Тэрээр инстаграм хуудаснаа 466 мянган дагагчтай бөгөөд, түүний хамгийн сүүлд нийтэлсэн зураг нь цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байна.
Тус зурганд Сон Жэ Рим жүжигчин нүүр будалтын өрөөнд авхуулсан хоёр селфи байх бөгөөд тайлбар хэсэгтээ “Урт аялалын эхлэл” хэмээн бичсэнээ өөрчилж эможи болгосон нь түүний фенүүдийг эргэлзүүлэхэд хүргээд байгаа юм. Түүний үхэл амиа хорлолт байж болзошгүй “тэр өөрийнхөө үхлийг зөгнөсөн” гэх таамаг яриа ч гараад байна.
Залуу жүжигчнийг оршуулах ёслол 11 сарын 14-нд Ёуидо Гэгээн Мэригийн эмнэлгийн оршуулгын танхимд болж, гашуудлын удирдагчаар түүний охин дүү ажилласан.
Тэрээр “Нарыг тэвэрсэн сар” киноны бие хамгаалагчийн дүрээр олонд танигдаж жүжигчний карьераа ахиулсан төдийгүй “Би баян болно” , “Үхлийн бизнесс” гэх төслүүдийг удирдан ажилладаг байжээ.