Бизнес

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Төсвийн тухай хуулийг дахин засаж залруулж, батлахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр хориг тавьж буйг танилцуулав.

Улсын төсвийн зарлагыг 26.5 их наяд төгрөгт тогтоож, нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан 2025 оны Төсвийн тухай хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр  11 дүгээр сарын найманд эцэслэн батлаад байгаа юм.

Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьснаар УИХ ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэх ёстой болж байна. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж авахгүй гэж санал өгвөл Төсвийн тухай хууль хэрэгжих юм.

Эх сурвалж : Bloomberg

Холбоотой мэдээнүүд

Back to top button