Life
Кофены зохистой хэрэглээ
Сүүлийн үеийн судалгаагаар кофег тааруулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг баталсан. Өдөрт нэг аягаас илүүгүй кофе уух нь чихрийн шижин, элэгний үйл ажиллагааг сайжруулах, хавдарын эсрэг үйлчлэх зэрэг эерэг талтай.
Гэхдээ эдгээр нөлөөллүүд нь ямар төрлийн кофе ууж байгаагаас шууд хамаарна. Зарим төрлийн кофенууд, тэр дундаа найруулж, уусгаж уудаг кофенууд сахарын өндөр агууламжтай байдаг тул чихрийн шижин, шүд шарлалтыг үүсгэж болзошгүй. Тиймээс кофены орц өндөртэй чанаж, нэрж уудаг кофе хэрэглэхийг зөвлөж байна.