Дархлаагаа сонирхолтой аргаар дэмжье
Дархлааны систем гэдэг нь бидний биеийг элдэв бактериа, нян, вирусээс хамгаалах үүрэгтэй бичил систем юм. Энэ хамгаалах үүрэгтэй систем нь дотроо хоёр үүрэгтэй бөгөөд эхний хэсэг нь төрөлхийн буюу нян бактерийг биед нэвтрэхээс нь өмнө устгадаг бол хоёр дахь хэсэг нь биед аль хэдийн илэрсэн гадны биетийг таньж мэдсэнийхээ дараа устгах арга хэмжээ авдаг. Харин дархлааны систем муудсан үед эдгээр арга хэмжээнүүдийг авах бичил биетүүд унтанги байдалд ордог тул хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ үед дархлааны системээ дэмжиж тогтвортой байлгах нь нэн чухал. Тэгвэл дархлааны системээ дэмжихэд тань туслах сонирхолтой зөвлөмжүүдийг хүргэе.
- Өөдрөг үзэлтэй байх
Биеийн эрүүл мэнд сэтгэл зүйтэй нягт холбоотой байдаг. Хэрэв та сөрөг бодлуудаар тархиа цэнэглээд байвал бие махбодид өөрийгөө сүйтгэх урвалууд явагдаж эхэлдэг бол эерэг зүйл бодоход биеийн эсүүд сэргэдэг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Та бидний бие бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг тул өөрийн бодол санааг цэгцэлж эерэг бодлоор өөрийгөө цэнэглээрэй.
Сөрөг бодлуудаас зайлс хийхийн тулд өдрийн тэмдэглэл тууштай хөтлөх, уран зохиолын ном унших, тайван аялгуутай хөгжим сонсоорой.
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
Энэ нь таны төсөөлж байгаа шиг тийм ч хэцүү зүйл биш юм. Өдөрт 15 минут алхах, дуртай дуун дээрээ бүжиглэх, иога хийх, шатаар өсөх зэрэг нь хүртэл идэвхтэй хөдөлгөөнд ордог.
- Витаминаар баялаг амтат жүүс
Дархлааны системд витамин Д, Е, С витаминууд нэн чухал үүрэгтэй. Өглөөний цай, үдийн завсарлагааны цагаараа жүрж, алим, гадил зэрэг эдгээр витаминуудаар баялаг орцоор смүүти хийж уух нь амттай төдийгүй дархлааг тань дэмжинэ.
- Унтаж амрах
22:00-02:00 цагийн хооронд нойроо бүтэн авах нь дархлааний систем төдийгүй гоо сайхан, сэтгэл зүйд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг.
- Хооллолт
Бидний дархлааны 70% нь ходоодонд байдаг гэдгийг та өмнө нь сонсож байсан уу? Эрүүл хооллох нь жингээ хэвийн хэмжээнд нь барихад тустай төдийгүй эрүүл байхын үндэс болдог. Эрүүл хооллолт гэдэг нь амттаны хориг биш харин өдөрт авах калорийн хэмжээгээ тооцож идэхийг хэлнэ.