Life
Ажлын стрессд өртсөнөө хэрхэн мэдэх вэ?
Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн түгээмэл асуудал бол стресс юм. АНУ-ын сэтгэц, стрессийг судлах хүрээлэнгийн хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40% нь ажил дээрээ тодорхой хэмжээнд стрессддэг, 25% нь ажил бол амьдралынх нь номер нэг стресс гэж үзсэн бол үлдсэн хувь нь өөрсдийгөө ямар төрлийн стресст өртсөнөө тодорхой хэлж мэдэхгүй байгаа үр дүн гарчээ.
Ажлын стрессийн шинж тэмдэг үргэлж тодорхой нэг хэвийн байдаггүй ч анхаарах ёстой нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Эдгээр хамгийн түгээмэл илэрдэг 9 шинж тэмдэг нь:
- Өөрийгөө ойлгохоо болих
- Оролцооны түвшин бага байх
- Бүтээмж буурах
- Нойргүйдэл бий болох
- Ажил, өдөр тутмын амьдралд сонирхолгүй болох
- Ажлын хэв маяг өөрчлөгдөх
- Нийгмээс хөндийрөх
- Шалтгаангүй айдастай болох
- Буруу зуршилтай болох
Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь байгаа бол сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар солихыг хичээж мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай.