EDU
Монгол Улс англи хэл эзэмшсэн түвшнээр 84-т жагсаж байна
Швейцарт төвтэй англи хэл судлалын “EF Education First” олон улсын байгууллагаас улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшинг тогтоодог дэлхийн томоохон жагсаалт болох жил тутмын EF English Proficiency Index 2024 индексээ танилцууллаа.
Уг индексийг англи хэл төрөлх хэл нь биш 116 улс орон, бүс нутгийн иргэдийн дунд явуулжээ. Европт англи хэлний мэдлэгийн түвшин тогтмол өндөр хэвээр байгаа нь эхний байруудыг Европын хотууд эзэлснээс харж болно.
Харин Улаанбаатар хот 494 оноо авч, ижил төстэй эдийн засаг бүхий зарим улсын нийслэлээс дээгүүр бичигдлээ.
Дэлхий даяар 26-30 насныхны дунд англи хэлний мэдлэг хамгийн өндөр байгаа бөгөөд 40-өөс дээш насныхан 18-20 насныхныг бодвол илүү их мэдлэгтэй байна гэсэн сонирхолтой үзүүлэлт гарсан байна.