Бизнес

Зэс болон никелийн эрэлт 2050 он гэхэд 3 дахин өсөх төлөвтэй байна

Эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой зэс, никелийн эрэлт 2050 он гэхэд гурав дахин өсөх боломжтой байгааг “Bloomberg New Energy Finance”-ийн шинэ тайлан харууллаа. Эрчим хүчний эрэлт нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тэлэхийн хэрээр цахилгаан сүлжээний тоог дорвитой өсгөх хэрэгцээ үүсэхээр байна.

Мөн цахилгаан автомашины борлуулалтын өсөлт саарч буй ч урт хугацаандаа хэрэглээнд бүрэн нэвтрэх нь тодорхой байгаа нь зэсийн эрэлт өсөх гол хүчин зүйл болно гэж “BloombergNEF” үзэж байна. 2050 он гэхэд эрчим хүчний шилжилтэд шаардагдах зэсийн эрэлт 30 сая метр тонн болно гэж таамаглаж байгаа нь 2023 оныхтой харьцуулахад дөрөв дахин өндөр дүн болж байгаа юм. Харин никелийн эрэлт 2040 онд оргил цэгтээ хүрэх тооцооллыг хийсэн байна.

Хөгжингүй орнуудад цахилгаан автомашины хэрэглээ бүрэн нэвтрэх нь никелийн эрэлт буурахад нөлөөлнө гэж үзжээ. 

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button