Бизнес

Говь компани FC Barcelona клубтэй албан ёсоор хамтран ажиллахаар боллоо

Говь брэнд түүхийн шинэ хуудас нээж, алдарт “FC Barcelona” клубтэй албан ёсны онцгой эрхтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол улсад анх удаа Говь брэнд дэлхийн нэр хүндтэй спортын клубтэй албан ёсоор хамтарч байгаа нь цаашдын олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй томоохон алхам юм.

“FC Barcelona” клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Говийн Галлериа салбар дэлгүүрээр зочлон, талууд хамтран ажиллах чиглэлээ харилцан тохиролцсон юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Говь брэндийн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчилж, Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэхэд томоохон дэмжлэг үзүүлэх билээ.

Тун удахгүй хөл бөмбөг сонирхогчид, “FC Barcelona” багийн үнэнч фанатууд дэмждэг багийнхаа лого бүхий ноолууран онцгой загваруудыг албан ёсоор Говийн бүх салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button