Life
Бали арлын галт уул идэвхжиж үнс нь 9000 метрийн өндөрт цацагджээ
Индонезийн аялал жуулчлалын бүс болох Бали арлын ойролцоох галт уул өнгөрөгч долоо хоногт идэвхэжжээ. Тус арал дээрх Левотоби Лаки-лаки галт уулын үнс 9000 метрийн өндөрт цацагджээ. Үүний улмаас олон улсын болон орон нутгийн нислэгүүд цуцлагдсан байна.
Австралийн Цаг уурын товчооноос тус үнс Австралийн хойд хэсгийн зарим хэсэг рүү шилжиж болзошгүйг анхааруулжээ. Индонез нь галт уул дэлбэрэх, газар хөдлөлт болох зэрэг байгалийн гамшиг түгээмэл тохиолддог бүс нутагт оршдог. Тус улсад 130 орчим идэвхтэй галт уул байдаг аж.