Европийн Холбоо газар зүйн блокоо зогсоохыг Apple компаниас шаардав
Европын Комисс энэ сарын Мягмар гарагт Apple компанид хэрэглэгчдийн газар зүйн байршлаас хамааран контентийг хязгаарлах гео-блокингоо зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргалаа. Европын комиссар Маргрете Вестагер хэлэхдээ, “Бид гео-блокингтой тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж байна. Том, жижиг аль ч компани хэрэглэгчдийг үндэсний байдал, оршин суух газар эсвэл байгуулах газраар нь ялгаварлан гадуурхах ёсгүй” гэж онцолсон байна.
Европын Холбоо гео-блокингийн асуудлыг шийдэх талаар нэг сарын дотор шийдэл гаргаж, хариу өгөхийг Apple компаниас шаардсан байна. Хэрэв Apple компани үүнийг шийдвэрлэхгүй бол орон нутгийн зохицуулагчид хариуцлага тооцох алхам хийнэ гэдгээ анхааруулжээ.
Энэхүү шийдвэр нь Европын Холбоо дахь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилгоор гео-блокингийн эсрэг авч буй шинэ арга хэмжээний нэг хэсэг болж байна.