Бизнес

Дэлхийн банк 2025 он гэхэд санхүүжилтийнхээ 45 хувийг уур амьсгалын өөрчлөлтийн төслүүдэд зарцуулна

Хөгжлийн банкнууд уур амьсгалын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 120 тэрбум ам.доллар босгох зорилтод сөргөөр нөлөөлөхгүй гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга COP29 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр мэдээллээ.

Дональд Трампын бодлого уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй бага чиглэж буй ч уур амьсгалын санаачилгууд АНУ болон дэлхийн бизнесүүдэд ямар ач холбогдолтойг харуулж нягт хамтран ажиллана гэж мэдээлсэн байна.

Дэлхийн банк 2025 он гэхэд санхүүжилтийнхээ 45 хувийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ зорилтын биелэлт 44 хувьтай байгаа бөгөөд 2025 онд зорилтдоо хүрнэ гэж тэрбээр мэдэгдэж байна.

Үүнээс гадна томоохон Хөгжлийн банкнууд 2030 он  гэхэд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд жилд 120 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх зорилт тавьжээ.

2023 онд эдгээр банкнууд нийт 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж байсантай харьцуулахад огцом өндөр дүн болж байна. Энэхүү санхүүжилт ядуу буурай орнуудад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, сөрөг нөлөөг бууруулах чиглэлд томоохон дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button