Авто
“Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа 1$ их наяд давав
“Tesla”-ийн хувьцааны ханш он гарсаар 29 хувиар өсөөд байна
Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь Илон Маскийн компаниудад томоохон дэмжлэг болно гэж хөрөнгө оруулагчид санал нэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор “Tesla”-ийн хувьцааны ханш өсөж, зах зээлийн үнэлгээ нь анх удаа нэг их наяд ам.долларын босго даваад байна.
Түүнчлэн “Tesla”-ийн хувьцаанд “short” арилжаа хийсэн буюу уналтад нь мөрий тавьсан хедж сангууд сонгуулийн өдрөөс баасан гарагийн арилжаа хаагдах хүртэлх хугацаанд нийт 5.2 тэрбум ам.доллар алдсаныг “Bloomberg” тооцоолжээ.
“Tesla”-ийн хувьцааны ханш 29 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давсан “S&P 500 Index”-д бүртгэлтэй долоон компанийн нэг болж байна.
Эх сурвалж : Bloombergtv Mongolia