Life

Интермед эмнэлгийн мэдээлэл хар зах дээр $50,000 худалдаалагдаж байна

“Интермед” эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээлэл алдагдаж, хакеруудын хар зах дээр 50,000 ам доллараар худалдаалагдаж байгаа аж. Тус хэргийг ОХУ-ын “SpaceBears” бүлэглэлийнхэн үйлджээ.

“HackManac”-ын мэдээлснээр, халдлага өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд улмаар хакеруудын хар зах дээр 50,000 ам.доллараар зарахаар тавьжээ. “Интермед”-ийн мэдээлэл энэ сарын 15 хүртэл байрших бөгөөд энэ хооронд хүссэн нь худалдаж авах боломжтой хэвээр байна.

Мэдээлэл дотор “Интермед” эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүсийн өвчний түүх, гар утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт хувийн чухал мэдээллүүд багтаж байгаа юм. “SpaceBears” хакерын бүлэглэлийн тухайд, Москвад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, ингэхдээ эмнэлгийн байгууллагуудыг онилдог байна. “Data Leak Site”-д мэдээлснээр, найман салбартай, тэдгээр нь АНУ, Португал, Канад, Герман, Норвеги, Марокко, Сингапурын эмнэлгүүдийг хакердаж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button