EDU
Оюуны Олимпод оролцсон Монголын баг Геннисийн амжилт тогтоолоо
АНЭУ-ын Дубай хотод дөрвөн жил тутамд зохион байгуулдаг оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Memoriad 2024” буюу оюуны олимп болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр өрсөлдөж, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын удирдлагад 16 тамирчин оролцож 38 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр цомын эзэн болжээ.
Тодруулбал, 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, 50 сая төгрөг гардсанаас гадна Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэд ой тогтоолтын төрөлд 36 медалийн 35-ыг нь авч, цээж бодолтын төрлөөс 12 медалийн гурвыг нь авсан байна.