Life

Халуун ногоо тогтмол хэрэглэх нь нас барах эрсдэлийг бууруулдаг

2019 оны Итали улсад хийгдсэн судалгаагаар долоо хоногт дөрвөн удаа чили буюу халуун ногоо хэрэглэсэн хүмүүс нь чили хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл нь бага байжээ.

Түүнчлэн 2015 онд Хятад улсад хийгдсэн нэг судалгаанд 500,000 орчим Хятад хүний чили хэрэглээ ба эрүүл мэндийн мэдээллийг судалж үзжээ. Тус судалгаагаар чили ихээр хэрэглэдэг хүмүүсийн нас барах эрсдэл нь ховор хэрэглэдэг хүмүүсээс 14% бага байсан хэмээн дүгнэсэн. Долоо хоногт өдөр бүр халуун ногоотой хоол хэрэглэдэг хүмүүс нас барах эрсдэл нь жилд нэг удаа чили хэрэглэдэг хүмүүсээс 14%-иар бага байсан аж.

“Үндсэн дүгнэлт нь халуун ногоотой хоол хүнсийг илүү ихээр хэрэглэвэл нас барах эрсдэл багасдаг бөгөөд энэ нь ялангуяа хорт хавдар, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй нас баралтад холбоотой” гэж Харвардын олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн тэжээлийн профессор Лу Ци хэлжээ.

Гэхдээ энэ нь чили ногоо их хэмжээгээр идэж эхлэх нь таны эрүүл мэндийг хамгаалах, эсвэл амьсгалын замын өвчнөөс сэргийлэх гэсэн үг биш юм.

Катарын Их Сургуулийн хүнсний тэжээл судлалын тэнхимийн дэд профессор Зүмин Ши чили цусны даралт өндөр хүмүүст тустай болохыг олж мэджээ.

Гэсэн хэдий ч, Хятадын насанд хүрсэн хүмүүсийн танин мэдэхүйн үйл ажиллагааг чили хэрэглээгээр хэмжихэд, чили хэрэглээ өндөртэй хүмүүсийн танин мэдэхүйн үйл ажиллагаа муу байжээ. Энэ нөлөө хамгийн ихээр ой санамжид ажиглагдсан бөгөөд өдөрт 50 грамм болон түүнээс дээш чили хэрэглэсэн хүмүүсийн өөрсдийн хэлснээр ой санамж муутай байх эрсдэл нь хоёр дахин нэмэгдсэн байсан. Гэсэн хэдий ч, өөрсдийн мэдээлэл дээр тулгуурласан судалгаа нь өргөн хэрэглэгддэггүй, итгэхэд бэрх байдгыг санах хэрэгтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button