Бизнес

Мал аж ахуйн салбар нүүрстөрөгчийн ялгаруулалтаар тэргүүлж байна

Монгол орны бэлчээрийн газар нутгийн гурваны хоёр нь доройтсоноос 10 орчим хувь нь эргэн сэргэхгүйгээр доройтолд орсныг Дэлхийн Банкны тайланд онцолжээ 

Монгол Улсын мал аж ахуйн салбар нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын хэмжээгээр дэлхийд дээгүүр бичигдэж байгааг Дэлхийн Банкны тайланд онцолсон байна. Нэг кг үхрийн мах үйлдвэрлэхэд ялгарч буй хүлэмжийн хийн ялгаруулалт БНХАУ, АНУ, Казахстан зэрэг улстай харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлттэй байгаа аж.

2021 оны зургадугаар сарын 30. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Монгол орны бэлчээрийн газар нутгийн гурваны хоёр нь доройтсон, үүнээс 10 орчим хувь нь эргэн сэргэхгүйгээр доройтолд орсныг тайланд тодотгожээ. Оновчтой багц бодлого, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр бэлчээрийн даацыг бууруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, ус дахин ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Мөн  ойн тогтвортой менежментийг сайжруулах нь чухал болохыг онцолсон байна.

Дэлхийн банкны судалгаагаар Монгол орны эко системийн нүүрстөрөгч шингээлтийг зургаа орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой аж. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд ялгарах метан хийн 14 орчим хувийг дүйцүүлэн шингээх боломжтойг дурджээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button