Бизнес
Исланд улс ажлын 4 хоногтой болсноор ДНБ-ий өсөлт нь Европт тэргүүлж байна
Исланд улс ажлын 4 хоногтой болсноор эдийн засгийн өсөлт нь Европын ижил түвшний эдийн засагтай улсуудаасаа илүү гарсан байна.
Цалин бууруулахгүйгээр ажлын 4 өдөрт шилжсэн нь иргэдийн ажлын бүтээмжийг нэмэгдэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг мэдэгдэхүйц бууруулжээ. 2020-2022 оны хооронд тус улсын ажиллах хүчний талаас дээш хувь нь ажлын цагийг богиносгож, долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жил Исланд улс нь Европын ихэнх орноос илүү хурдацтай эдийн засгийн өсөлт үзүүлсэн бөгөөд гол шалтгаан нь ажилгүйдлийн түвшин Европ дахь хамгийн бага байгаа нь нөлөөлсөн байна.