Форрест Гамп кино бүрэлдэхүүн эргэн нэгдлээ
Форрест Гампын хүүхэд насны хайрт Женниг насан туршдаа хайрлах хайр нь дэлхийг шуугиулж, Оскарын шилдэг киноны шагналыг хүртснээс хойш 30 жилийн дараа жүжигчин Том Хэнкс, Робин Райт, найруулагч Роберт Земекис нар эргэн нэгдсэн юм. Тус киноны гол зорилго нь хэрвээ Форрест Гамп кинон дээр Гамп, Женни хоёр нийлсэн бол ямархуу байх байсан бол гэдгийг илэрхийлэх байжээ.
Роберт Земекис нь кино салбарт технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлдгээрээ алдартай нэгэн. Энэ удаад CGI ашиглан гол дүрүүдийг өсвөр насанд нь аваачиж шинэхэн хайрын түүхийг бүтээжээ. Тус кино нь 1945 онд гэртээ нүүж ирсэн залуу гэр бүлийн тухай юм. Ричард (Хэнкс) болон түүний ахлах сургуулийн хайрт Маргарет (Райт) нарын хамтын амьдралын түүхийг өгүүлнэ. Киноны турш яг ганц л өрөө, ганц л өнцгөөс зураг авалтыг хийсэн нь маш сонирхолтой. Тухайн өнцгөөс тэр гэр бүлийн бүхий л үйл явдлыг харуулж, залуу наснаас өтөл нас хүртэлх бүхий л шилжилтийг гаргаж өгчээ.