Урлаг

Монгол Хаан жүжгийг 2025 онд Япон улсад тоглоно

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй Төр” жүжиг англи хэлээр “Монгол Хаан” нэртэйгээр Сингапур улсад амжилттай тогложээ. Сингапурт нийт 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглосон байна.

“Монгол Хаан” жүжгийн тоглолт нь дэлхийд Монгол Улсын соёлыг сурталчилж, мөн Монголын театрын урлагийн шинэ эрин үеийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.

“Монгол Хаан” жүжгийг АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын орнууд, Их Британи, Австрали зэрэг улс тоглуулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд эхний ээлжинд Япон улсад 2025 онд тоглохоор болжээ.

Эх сурвалж: CNBC Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button