Life

Илон Маск Трампыг дэмжсэн шалтгаан болон түүний алсын хараа

Тэрбумтан Элон Маск болон түүний бизнесийн эзэнт гүрэн нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн суудалд эргэж очвол асар их ашиг хүртэх боломжтой. Гэвч Маск, X (Твиттер)-ийг Трампыг дэмжих орон зай болгосон нь, хэрэв тэрбээр төрийн байгууллагын үр ашигтай байдал хариуцсан сайд болвол ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй болно.

Маск болон түүний компанийн хувьд боломжит ашиг нь өргөн хүрээтэй: хөдөлмөрийн хууль, байгаль орчны хамгаалалтай холбоотой зохицуулалтын асуудал, татварын хөнгөлөлт, мөн түүний сансрын компани SpaceX-ийн төрийн гэрээнүүдийг нэмэгдүүлэх боломж зэрэг олон асуудалд хүрч магадгүй.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Маск Трампын кампанит ажлыг илт дэмжиж, олон удаа оролцсон бөгөөд 118 сая ам.долларыг super PAC-т (улс төрийн үйл ажиллагааны хороо) хандивласан юм.

53 настай Маск нь Трампын хоёр дахь удаагийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж, түүний зардал бууруулах ажлын зөвлөхөөр ажиллах эсвэл өөр төрлийн ач холбогдолтой үүрэг хүлээж болох юм. Гэхдээ энэ нь Маск төрийн агентлагуудаас өөрийн бизнесийг зохицуулах эрх мэдэлтэй болвол ёс зүйн асуудал үүсгэх эрсдэлтэй.

3арим шинжээчид SpaceX-ийг “де факто монопол” гэж нэрлэдэг, учир нь тус компани нь арилжааны болон засгийн газрын хиймэл дагуулыг сансарт илгээх зах зээлд давамгайлж байна.

Маск нь томоохон батлан хамгаалахын компаниудад олгодог “зардал нэмэгдүүлэх” төрийн гэрээнүүдийг шүүмжилж, эдгээр гэрээнүүд нь инноваци хийхэд саад болж, компаниудыг ажил дуусгах урам зориг олгохгүй гэж үздэг. Ийм алхам нь хуульчид, лоббистуудын дунд өдөөн хатгалга үүсгэж, өрсөлдөгч компаниуд Маскийн санаачилгыг эсэргүүцэхийн тулд оролцох болно.

Маск нь Трампын Madison Square Garden-д 10-р сарын 27-нд болсон арга хэмжээгээр 2 их наяд ам.доллар-ын зардал бууруулах санаачилгыг дэмжиж байна хэмээн хэлсэн ч чухам яг ямар зардлыг бууруулах талаар тодорхой зүйл хэлээгүй.

Трампын кампанийн ахлах зөвлөх Брайан Хьюз NBC News-д өгсөн мэдэгдэлдээ Трамп Маскыг “комиссын” удирдагчаар томилох хүсэлтэй бөгөөд энэ комисс нь “манай засгийн газрыг илүү үр ашигтай, Америкийн татвар төлөгчдийн мөнгийг зөв ашиглахад” туслах гэж хэлсэн байна.

“Ерөнхийлөгч Трамп хэлсэнчлэн, Элон Маск бол аугаа хүн, инновацийн лидер бөгөөд бүтээлч, орчин үеийн, үр ашигтай системүүдийг байгуулах замаар түүх бүтээсэн” гэж Хьюз мэдэгдлээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button