Америкийн сонгуультай холбоотой NBA-ын тамирчдын байр суурь
Демократ намын нэр дэвшигч Камала Харрис нь олон тамирчдын дэмжлэгийг авч, тэдний үзэл бодлоор түүний санал болгож буй платформ нь нийгмийн шударга ёс ба тэгш байдлыг дэмжих зорилготой юм. Леброн Жэймс нь түүний хамгийн нэр хүндтэй дэмжигчдийн нэг юм. Тэрээр More Than A Vote гэх байгууллагаа байгуулж, энэ нь Африк Америкийн иргэдийн санал өгөх эрхийг хязгаарлахтай тэмцэх зорилготой бөгөөд Жэймс нь санал өгөх үйл явцад идэвхтэй оролцож байгаа. Тэрээр өөрийн нийгмийн сүлжээнд “Бид энд ямар асуудал ярьж байгаа вэ? Би гэр бүл, үр хүүхдүүдээ бодсон ч тэдний ирээдүйг бодсон ч, миний санал тодорхой. Камала Харрис-д санал өгөөрэй!!” гэж хуваалцсан байна.
Голден Стэйт Уорриорс багийн од Стефен Керри нь мөн түүний дэмжигчдийн нэг бөгөөд тэрээр прогрессив улс төрийн үзэлтэй нэгэн аж. Тэрээр Демократ намын Үндэсний чуулган дээр Харрисыг “үнэнч байдал, алсын хараатай удирдагч бөгөөд бидэнд одоо хамгийн хэрэгтэй байгаа найдвар, урам зориг, нэгдэл авчирч чадах хүн” гэж онцлон хэлсэн. Мөн тэрээр “залуу хүмүүс ба арьс өнгөөр ялгаварлагдсан хүмүүсийн санал чухал гэдгийг мэдэх нь чухал” гэж онцолсон бөгөөд энэ нь Харрисын хэн бүгдийн оролцоог дэмжиж ажиллана гэсэнтэй холбоотой байна.
NBA лигийн бусад нэртэй тамирчид ч Камалаг дэмжиж байгаа ажээ. Тухайлбал, санал өгөх кампанит ажлуудад оролцож байсан Крис Пол, мөн иргэний эрхийн идэвхтэн, домогт тоглогчид болох Мэжик Жонсон ба Карийм Абдул-Жаббар нар үүнд багтана. Жонсон нэгэн ярилцлагадаа “Харрис бидний нэг, тэр бидний хэрэгцээг ойлгож, бүгдэд зориулсан ээлтэй ирээдүйг бий болгох эрмэлзэлтэй” гэж хэлсэн. Мөн Голден Стэйт Уорриорс багийн дасгалжуулагч Стив Керр ба Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грэг Попович нар ч үүнийг онцолсон бөгөөд Попович нь Трампын хамгийн хатуу шүүмжлэгчдийн нэг бөгөөд Трампыг “булли, гутамшиг, ардчилалын аюул занал” хэмээн тодорхойлсон.
Үүгээр ч зогсохгүй WNBA (Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг) нь нийгмийн шударга ёс ба иргэний эрхийн асуудалд идэвхтэй оролцдог лиг бөгөөд энэхүү лигийн Диана Таураси, А’жа Уилсон, Брианна Стюарт, Сү Бёрд, Кэндэс Паркер болон хуучин тоглогч Дон Стэйли нар Камала Харрисыг ил тод дэмжиж байгаагаа илэрхийлсэн. А’жа Уилсон нь олон нийтийн захидалд “Бидэнд биднийг ойлгож, талбайн гадна бидний сайн сайхан байдлыг анхаардаг удирдагч хэрэгтэй” гэж бичсэн байна. Мөн Сү Бёрд ба Диана Таураси нар хамтран ярилцлага өгөхдөө “Харрис нь шударга ёс ба тэгш байдлын асуудалд жинхэнэ өөрчлөлт хийх найдвар” гэж санал нэгдсэн юм.