Технологи
Телеграм залиланд өртсөн тохиолдолд авах арга хэмжээ
Телеграм хаяг ашиглан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх талаар цагдаагын байгууллагаас хүргэж байна.
“Хиймэл оюун ухаан ашиглан дүрс царай, дуу хоолойг нь өөрчлөөд зар сурталчилгаа явуулж буй гэмт хэрэг гарч байна. Текст хэлбэрээр иргэдийг залилж байгаа асуудлын араас дараагийн хэлбэр гарч байна. үүнд иргэд онцгой анхаарч, постер хэлбэрээр явуулж байгаа худал мэдээлэл болон Deep fake худал мэдээллээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээн Цагдаагийн Ерөнхий Гаераас зөвлөлөө.
Хэрэв телеграм залилангийн хохирогч болсон бол яах вэ?
- Цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандах
- 51-265666 дугаарт хандаж, гэмт хэргийн мэдээллийг шуурхай хүргэх
- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан ёсны цахим хуудас руу хандах зэрэг юм.