Walt Disney технологийн боловсруулалтын албыг байгууллаа
Walt Disney компани шинэ технологиуд, тухайлбал, хиймэл оюун ухаан болон холимог бодит байдлын (mixed reality) хэрэглээг зохицуулах зорилгоор шинэ “group” байгуулж байна. Энэ нь компани нь кино, телевиз, болон паркууддаа (DisneyLand) технологийн хэрэгцээ шаардлагыг судлах зорилготой юм.
Шинээр байгуулагдсан Технологийн Боловсруулалтын Алба (Office of Technology Enablement)-ыг Disney-ийн кино студийн ерөнхий технологийн захирал Жэйми Ворис удирдана. Ворис нь Apple Vision Pro холимог бодит байдлын төхөөрөмжид зориулан Disney-ийн програмыг хөгжүүлэхэд голлон оролцсон юм.
Ворисын оронд Эдди Дрэйк кино студийн шинэ CTO-ийн хувьд томилогдож, технологийн шинэчлэл, инновацийг цаашид хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Disney компани шинэ технологиудын ашиглалттай холбоотой шинэ хандлага, шийдлүүдийг эрэлхийлж байгаа нь ирээдүйд нэн сонирхолтой хандлагуудыг бий болгох боломжтойг харуулж байна.