Acura NSX машины 2025 онд гарах шинэ загвартай танилцaapaй
Энэхүү загвар нь Acura-ийн дараагийн цахилгаан автомашины танилцуулга бөгөөд энэ загвар 2025 оны сүүлээр үйлдвэрлэх юм. Энэ машин нь шинэ Honda хөгжүүлсэн EV платформ дээр бүтээгдэж, Огайод байрлах Honda EV Hub-д анх удаа угсрагдах цахилгаан машин болно.
Тус загвар Лос-Анжелес дахь Acura Design Studio-ийн чадамжийг хангалтай харуулж байна гэж үзэж болно. Усан онгоцны загвараас санаа аван хийсэн бөгөөд ялангуяа урд хамрын хэсгийг усан онгоц мэт харагдуулахаар зорьсон байна.
Хоёрдугаар үеийн NSX (2016-одоо)
- Дизайн: Шинэ NSX нь илүү орчин үеийн, агрессив төрхтэй. Агаарын динамик сайжруулсан элементүүд, том гэрлүүд, загварлаг нэгдсэн дээвэр нь түүний өвөрмөц хэв маягийг бүрдүүлж байна.
- Гүйцэтгэл: Энэ үеийн NSX нь гибрид хөдөлгүүртэй, 3.5 литр V6 хөдөлгүүр, хоёр цахилгаан хөдөлгүүртэй. Нийт 537 морины хүчин чадалтай бөгөөд 0-60 миль/цагт 3.0 секундын дотор хүрч чаддаг.
- Технологи: NSX нь AWD (All-Wheel Drive) системтэй, спорт режим, дэвшилтэт технологиудтай, мөн жолоодлогын гүйцэтгэлд сайжруулалт хийсэн.
Acura NSX нь спорт машин сонирхогчид болон гүйцэтгэлд анхаардаг хүмүүст зориулагдсан бөгөөд Acura-ийн инноваци, гүйцэтгэлийн төгс илэрхийлэл болсон машины нэг юм. Түүний түүх нь япон авто үйлдвэрлэлийн амжилт, спортын хэтийн төлөвийг илэрхийлж байна.