Life
Пакистаны Лахор хот агаарын бохирдлын улмаас бүх сургуулиа хаажээ
Пакистаны Лахор хот нь дэлхийн хотуудыг агаарын бохирдлоороо 2 дах удаагаа тэргүүлсэн юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвшөөрдөг агаарын бохирдлын хэмжүүр нь 300 байдаг бол тус хотод 1000 давсан байна.
Пакистаны Лахор хотын агаарын чанар урьд өмнө байгаагүй их хэмжээгээр муудсан тул бүх сургуулиа долоо хоногийн хугацаатай хаажээ. Мөн оффис алба хаагчдын 50 хувийг гэрээс нь ажиллуулж, мотортой хүн тэрэг болон утааны шүүлтүүргүй мах шарагчдын үйл ажиллагааг зогсоосон байна.