Иранд хувцаслалтын шаардлагыг эсэргүүцэж нүцгэлсэн эмэгтэйг баривчилжээ
Өнгөрсөн бямба гарагт Тегеран хотын Исламын Азад Их сургуулийн байранд нэр үл мэдэгдэх эмэгтэй толгойдоо алчуур зүүлгүй явсан тул цагдаа нар ёс зүйтэй хувцаслахыг шаарджээ. Эмэгтэй цагдаа нарын шаардлагыг хүлээж аваагүй ба эсэргүүцэл үзүүлэн гадуур хувцсаа тайлж, дотуур хувцастай сургуулийн орчмоор алхаж эхэлсэн байна. Исламын хатуу дэг ёстой Иран улсад эмэгтэйчүүд толгойгоо заавал алчуураар ороож, сул хувцас өмсөх ёстой.
Эсэргүүцэл үзүүлсэн эмэгтэйг цагдаа нар зодсон төдийгүй одоо болтол хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Хоёр жил гаруй хугацааны өмнө хувцаслалтын асуудлаар баривчлагдсан эмэгтэй саатуулах төвд учир битүүлэг байдлаар амиа алдсан түүхтэй. Үүнтэй холбогдуулах Эмнести Интернэйшнл хүний эрхийн багууллага баривчлагдсан эмэгтэйг ямар нэг нөхцөлгүйгээр суллахыг Ираны эрх баригчдад уриалжээ.