Life
Трэнд:

Аялагч Люси Хедесийн монгол орноор аяласан товч тэмдэглэл

BBC-ийн The Travel Show-д хөтлөгч Люси Хедес Монголд зочилсон талаараа BBC.com дээр нийтлэсэн нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Эрч хүчээр дүүрэн морин уралдаан, хуучин нүүдэлчин соёл, орчин үеийн Улаанбаатар хотын чөлөөт амьдрал нь адал явдал хайгч жуулчдыг Монгол руу татах шалтгаан болсон. BBC-ийн The Travel Show-д хөтлөгч Люси Хедес Монголд зочилж, Улаанбаатар хотын амьдрал болон хөдөө талын уламжлалт хэв маягтай танилцсан юм.

Баруун талаасаа Алтайн уулс сүндэрлэсэн, өмнөд хэсгээрээ Говь цөл алтарсан Монгол улс нь түүхийн хэлхээгээр бүтсэн уламжлалын олон өнгөнөөс бүрдсэн орон.

Оросын цэргүүд Монголын хувьсгалчдад Хятадын колоничлолыг арилгахад туслаж, Монгол улс 1924 онд бие даасан байдлаа зарласан бөгөөд Улаанбаатар хотыг шинээр байгуулагдсан коммунист улсынхаа нийслэлээр сонгосон. 1990-ээд онд Монгол улс ардчилалд шилжиж, сүүлийн 24 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам 1.7 саяд хүрч гурван дахин нэмэгдсэн. Гэсэн хэдий ч энэ хурдацтай хотжилт болон хүн амын өсөлттэй зэрэгцэн Монгол улс нь мянга мянган жилийн туршид энэ нутагт амьдарч, нүүдэлчин ахуй амьдралын хэв маягаа хадгалсаар ирсэн.

3-р зууны үеэс Монголын талд амьдарч байсан хүмүүс мал маллаж, нүүдэллэн амьдарч иржээ. Одоогийн байдлаар Монголчуудын ойролцоогоор 40 хувь нь нүүдэлчин хэвээр байдаг аж. Улсын хүн амын нэг хэсэг болох гурван орчим хувь нь уламжлалт гэрт амьдарч, жилд хоёроос дөрвөн удаа нүүн шилждэг. Гэвч одоо хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан энэ хуучин амьдралын хэв маяг бага багаар бүдгэрсээр байгаа гэлээ.

Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын хурдацтай өсөлт, цаг уурын өөрчлөлтүүдийн дунд энэ улс өвөг дээдсээс уламжлан ирсэн ёс заншлаа хадгалахын төлөө тэмцэж байна. Сүүлийн жилүүдэд Монголд аялал жуулчлал нэмэгдэж, уламжлалт, соёл, мөнх цаст уулс, өргөн уудам говь болон төгсгөл нь үл харагдах уудам талуудыг харахаар ирэх жуулчдын тоо ихсэж байна.

Улаанбаатараас хотын ойролцоох нутгуудаар идээшин амьдрах ан амьтад, түүний дотор төрөөс хамгаалалтанд авсан дархан цаазат амьтан зэрлэг адуу буюу “Хулан”-г үзэж болох бөгөөд түүнээс гадна Алтайн уулс руу авирах, эсвэл Говь цөлөөр тэмээ унаж аялах, талын хөндийд морь унаж явах зэрэг олон төрлийн сонирхолтой зүйлс хийх боломж бий.

Улаанбаатар хотод олон сайхан сүм, хийдүүд байдаг, жишээлбэл Чойжин Ламын музей, Гандан хийд. Монголын үндэсний музей зэрэг алдартай музейнүүд Монголын түүх, уламжлалт амьдралын эд зүйлсийг хадгалж байдаг. Түүнийг үзэх болмж жуулчих таньд чөлөөтэй, нээлттэй.

Мөн жуулчид Монголын уламжлалт амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг “Гэр хороолол” гэдэг газар зочилж үзэж болно. Энэ бүсэд нүүдэлчин байсан 900,000 гаруй хүн амьдарч байгаа бөгөөд тэдний олонх нь анх удаа хотын орчинд амьдарч байна. GerHub гэх хандивын байгууллага нь оршин суугчдын тулгарч буй нийгмийн, улс төрийн болон дэд бүтцийн асуудлыг шийдэхэд тусалж, гэр бүлүүдэд олон нийтийн аялалд оролцох, уламжлалт гар урлалыг жуулчдад борлуулах шинэ боломжуудыг олгож байдаг.

“Гэр хорооллын оршин суугчид орон сууцанд амьдрахыг хүсч байгаа тухай олон алдаатай ойлголт байдаг,” гэж GerHub-ийн нийгмийн инновацийн ахлагч А.Дариа тайлбарлав. “Гэвч зарим хуучин нүүдэлчид дөрвөн ханаар хязгаарлагдсан мэдрэмж төрдөг. Тиймээс бид жуулчдад энэ өнцгийг үзүүлэхийг хүссэн.”

Аялагч, нийтлэлч Люси Хедес хотоор ч, хөдөө талаар ч аль алинаар нь аялаж үзсэн. Монголын хүмүүстэй уулзаж, тэдний халуун дулаан зочломтгой зан чанар нь энэ орны хамгийн сайхан зүйл гэдгийг олж мэдсэн. “Лондонгийн хөл хөдөлгөөн дунд амьдарч байсан миний хувьд Улаанбаатарт ганцаараа байж, аялаж чадах болов уу гэж бодож байсан. Гэвч намайг халуун дотноор хүлээн авсан Монголчуудын зочломтгой занг гайхшруулсан. Дэлхийн хамгийн ховор, онцлогтой газруудын нэг болох Монголын нийслэл Улаанбаатар хот, бусад том хоттой харьцуулахад тийм ч уйтгартай газар биш юм шиг санагдсан шүү.” хэмээн нийтлэлч Люси Хедес монгол орноор аяласан тэмдэглэлээ буулгажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button