БизнесТехнологи

Энэтхэгт үйлдвэрлэсэн "iPhone"-ийн экспорт $6 тэрбум хүрчээ

“Apple” компани Энэтхэг улс дахь үйлдвэрлэлийн сүлжээгээ эрчимтэй тэлж байна 

“Apple” компанийн Энэтхэг улсад үйлдвэрлэсэн “iPhone” гар утасны экспорт санхүүгийн жилийн эхний хагаст эрс өссөн нь тус компанийн үйлдвэрлэлийн хувьд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах стратегид томоохон ахиц гарсны илрэл боллоо. Тодруулбал: тус компани есдүгээр  сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд Энэтхэгт үйлдвэрлэсэн зургаан тэрбум ам.долларын үнийн дүн бүхий “iPhone” гар утас экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн дүн болжээ.

Ингэснээр санхүүгийн жилд экспортын дүн нь 10 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн төсөөлөл биелэх магадлал нэмэгдэж байгаа аж. Засгийн газрын татаасны бодлого, ур чадвартай ажиллах хүч, дотоодын технологийн дэвшил зэрэг давуу талуудыг ашиглан “Apple” компани Энэтхэг дэх үйлдвэрлэлийн сүлжээгээ эрчимтэй тэлж буй.

Одоогоор Тайванийн “Foxconn” болон “Pegatron”, мөн Энэтхэгийн “Tata Electronics” гэсэн гурван гэрээт нийлүүлэгч нь БНЭУ-ын өмнөд хэсэгт “iPhone” гар утсыг угсарч байгаа аж. 

Эх сурвалж : Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button