Хонконгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш эрс өсөв
БНХАУ-ын Засгийн газрын агентлагууд цэвэр эрчим хүчний автомашины борлуулалтыг дэмжинэ
БНХАУ-ын Засгийн газраас цахилгаан автомашины салбарынхаа хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэсэн мэдээлэл гарсны дараа Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш эрс өслөө. Тодруулбал: БНХАУ-ын Засгийн газрын агентлагууд цэвэр эрчим хүчний автомашины борлуулалтыг дэмжинэ гэж “Xinhua” агентлаг мэдээлжээ.
Мөн нэг жилд борлуулагдах нийт автомашины 30-аас багагүй хувийг цахилгаан автомашин бүрдүүлэх шаардлагатай гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн үнийн хувьд ч уян хатан бодлого хэрэгжүүлэх талаар мэдээлсэн юм.
Дээрх мэдээллийн дараа БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид болох “Nio”, “Xpeng”, “BYD” зэрэг компанийн хувьцааны ханш бүгд өслөө.
Эх сурвалж : Bloomberg TV Mongolia