Спорт
Харбин 2025-Азийн өвлийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ
2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний хооронд БНХАУ-ын Харбин хотноо ес дэх удаагийн Азийн өвлийн наадам зохиогдох билээ. Энэ удаагийн наадам зургаан спортын 11 төрөлд 34 орны баг тамирчид оролцох юм.
Манай улсаас биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, керлинг, цана, уулын цана, снөүборд зэрэг төрөлд оролцох юм. Монгол улсаа төлөөлөн нийт 80 гаруй тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.